“ASIAN CONTENTS & FILM MARKET” ЭХЭЛЛЭЭ
Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотноо жил бүр зохион байгуулагддаг Бусаны Олон улсын кино наадам нь 29 дэх удаагаа 2024 оны 10 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөл Монгол улсыг төлөөлөн албан ёсны павильонтойгоор гурав дахь жилдээ оролцож байна.
“Asian Contents & Film Market” кино маркетын нь 10 дугаар сарын 05-08-ны хооронд үргэлжлэх юм.
Тус кино маркетад Кино урлагийн зөвлөлөөс Монгол кино бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, худалдан борлуулах зорилгоор “Амиланэ ХХК” кино түгээлтийн компанийг дэмжин ажиллалаа.



