AFAN (ASIAN FILM ALLIANCE NETWORK) АЗИЙН ОРНУУДЫН КИНО ХОЛБООДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

AFAN (ASIAN FILM ALLIANCE NETWORK) АЗИЙН ОРНУУДЫН КИНО ХОЛБООДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
AFAN (ASIAN FILM ALLIANCE NETWORK) АЗИЙН ОРНУУДЫН КИНО ХОЛБООДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл 28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын 6 дахь өдөр буюу 10 дугаар сарын 09-нд AFAN /Asian film Alliance network/ “Азийн кино холбоодын нэгдсэн сүлжээ”хоёр дахь уулзалтад оролцлоо.
76 дахь Каннын олон улсын кино наадмын үеэр Азийн орнуудын кино холбоодын нэгдсэн анхны сүлжээг Монгол улс хамтран үүсгэн байгуулсан байдаг. Энэхүү холбоо нь Азийн киноны соёл түгээх, эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлийг тэлэх зэрэг асуудлыг хэлэлцэн Каннын олон улсын кино наадмын үеэр баталсан удаатай. Мөн дээрх зорилгын хүрээнд
1. Хүний нөөцийг чадавхжуулах зорилго бүхий улс хооронд туршлага солилцох, кино мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах,
2. Азийн Кино зөвлөлүүдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцон хамтран ажиллах,
3. Долоон орны хооронд хамтарсан кино төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах,
4. Улс орнуудын соёл уламжлал, түүхийг хүндэтгэн харилцан хамтран ажиллах чиглэлийн дагуу хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажиллаж эхэллээ.
Харин энэ удаагийн AFAN /Asian Film Alliance network/ хоёр дахь уулзалтаар ирэх гурван жилийн хамтран ажиллах ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, улс бүрээс нэг продюсер сонгон шалгаруулах ба 2024 оны 29 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын үеэр хамтарсан кино төслийн танилцуулга хийлгэх боломжтой боллоо. Энэхүү холбооны нарийн бичгээр Индонез улс, Ерөнхий нарийн бичгээр “My Lab” куратор Lorna Tee нар сонгогдлоо.
Азийн орнуудын кино холбоодын нэгдсэн сүлжээнд Өмнөд Солонгос, Монгол, Индонези, Филиппин, Малайз, Тайвань, Сингапур зэрэг долоон улс багтсан билээ.