96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох киногоор "СЭР СЭР САЛХИ" тодорлоо.

96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох киногоор “СЭР СЭР САЛХИ” тодорлоо.
96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох киногоор
“СЭР СЭР САЛХИ” тодорлоо.
2024 оны Оскарын наадам 2024 оны 3 дугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл нь 2023 онд бүтээгдсэн монгол кино дундаас Сэр Сэр Салхи киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулах боллоо.
Жил бүр 90 гаран улс уг эрхийг авдаг ба наадмын зүгээс эдгээр улсын кинонуудыг шигшиж 15 киноны shortlist зарладаг. Эцсийн шатанд шүүгчдийн санал хурааж, сонгогдсон кинонууд нэр дэвшдэг билээ.
Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүжилт олгосон Найруулагч П.Лхагвадуламын бүтээл “СЭР СЭР САЛХИ” УСК нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгаран, Шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Б.Тэргэл хүртсэн билээ.
Мөн 28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын “A Window on Asian cinema” хэсэгт шалгаран наадмын үеэр нийт 2 удаагийн үзвэрээр БНСУ-ын үзэгчдэд хүрэв.
Түүнээс гадна Торонтогийн Олон Улсын Кино Наадамд киногоо толилуулсан бол 10 дугаар сарын 16-ны өдөр 15 дахь удаагийн Улаанбаатар Кино наадмын нээлтийн үзвэрээр сонгогдон Монгол дахь үзэгчдэд хүрч байна.
Баг хамт олонд амжилт хүсье!