95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын кино үзлэг эхэллээ

95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын кино үзлэг эхэллээ
95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын кино үзлэг эхэллээ
2023 оны 3 дугаар сард зохион байгуулагдах 95 дахь удаагийн Академийн Авардс буюу Оскарын шагнал гардуулах ёслол “Шилдэг олон улсын кино” төрөлд өрсөлдөх эрхээ авахаар нийт 93 улс киногоо ирүүлжээ.
Тус төрөлд Монгол улсаа төлөөлөн жүжигчин, найруулагч Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны уран бүтээл болох “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/ уран сайхны кино Тусгай үзвэрээ 12 дугаар сарын 16-ны өдөр Лос Анжелес хотын Westwood Landmark Theatre-д амжилттай зохион байгууллаа.
Тусгай үзвэрт “Хурд” киноны зураглаач, “Romeo must die” киноны найруулагч Anderzj Bartkowiak, Жэки Чаны тулааны найруулагч мөн MARVEL STUDIO-н “SHANG-CHI: The Legend of the ten rings” киноны тулааны найруулагч Andy Cheng, “Apocalypse now” киноны ерөнхий зураач Angelo Graham, Ази тивээс хамгийн анх Холливудын кинонд тоглосон эмэгтэй жүжигчин Kieu Chinn зэрэг Ази тивийнхээ бахархал болсон Академийн авардсын гишүүд хүрэлцэн иржээ.
Оскарын шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр зарлах юм.
Найруулагч Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” /Harvest Moon/ уран сайхны кино баг хамт олонд амжилт хүсье!