80 ДАХЬ УДААГИЙН ВЕНЕЦИЙН “LA BIENNALE” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 

80 ДАХЬ УДААГИЙН ВЕНЕЦИЙН “LA BIENNALE” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 
80 дахь удаагийн Венецийн La Biennale Олон улсын кино наадам нь Итали улсын Lido di Venezia арал дээр 2023 оны 08 дугаар сарын 30-аас 09 дүгээр сарын 09 –ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тухайн кино наадам нь Олон улсын кино продюсерүүдийн холбоонд албан ёсоор багтсанаараа онцлогтой.
Тус кино наадмыг олон улсын киног дэмжих, кино үйлдвэрлэлийг сурталчлах, кино урлагийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилго дор зохион байгуулдаг байна.
Уран бүтээлд тавигдах шаардлага:
• 2022 оны 9 дүгээр сараас өмнө хийгдсэн уран бүтээл байх
• Түгээлтийн сурталчилгаа хийгдээгүй мөн цахим сүлжээгээр цацагдаагүй байх
• Олон нийт болон хэвлэл мэдээлэлд цацагдаагүй байх
• Олон улсын кино наадам, кино урлагийн салбарын үйл ажиллагаа болон эх орондоо нээлт хийгээгүй байх
Бүтээл илгээх хугацаа:
• Бүрэн хэмжээний уран сайхны кино 2023.06.15-наас өмнө
• Богино хэмжээний кино 2023.06.01-с өмнө
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос авна уу.
Уран сайхны бүрэн хэмжээний кино: selection@labiennale.org
Богино хэмжээний кино: orizzonti@labiennale.org