75 ДАХЬ УДААГИЙН БЕРЛИНИЙ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН УРЬДЧИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

75 ДАХЬ УДААГИЙН БЕРЛИНИЙ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН УРЬДЧИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
75 ДАХЬ УДААГИЙН БЕРЛИНИЙ ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН УРЬДЧИЛСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг Берлиний олон улсын кино наадам 75 дахь удаагаа 2025 оны 2 дугаар сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул уран бүтээлч та бүхэн урьдчилсан сонгон шалгаруулалтанд материалаа илгээнэ үү.
Бүртгүүлэх хугацаа:
  • Бүрэн хэмжээний кино /2024 оны 10 дугаар сарын 30 хүртэл/
  • Богино хэмжээний кино /2024 оны 11 дүгээр сарын 13 хүртэл/
Бүртгэлийн хураамж:
  • Бүрэн хэмжээний кино 175 евро
  • Богино хэмжээний кино 75 евро
Тавигдах шаардлага:
  • Кино наадмаас өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүтээл байх. Өмнө нь илгээсэн кино бүтээлээ ахин илгээх боломжгүй.
  • Бүрэн хэмжээний киноны үргэлжлэх хугацаа 60 минутаас дээш байх.
  • Богино хэмжээний киноны үргэлжлэх хугацаа 20-30 минут хүртэлх байх.
  • Техникийн шаардлагын дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой. technical specifications
  • Бүх хэсэгтээ дэлхийн нээлтээ хийх уран бүтээл байвал давуу тал гэж үздэг боловч зарим хэсэгт зөвхөн дэлхийн нээлт хийх уран бүтээлийг хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг (sections overview below , guidelines of each section)
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу.
Цахим хаяг: programme@berlinale.de
Анхааруулга: Уг кино наадмын цахим хуудас дахь мэдээллийн сан 2024 оны 9 дүгээр сард шинэчлэгдсэн тул өмнөх бүртгэлээр нэвтрэх боломжгүй. Сонгон шалгаруулалтад материалаа илгээхийн тулд шинээр бүртгэл үүсгэн хувийн и-мэйл хаягаа ашиглах шаардлагатай. Ингэснээр Берлиний кино наадмын мэдээллийн санд
хадгалагдана.