Энэ 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 09-ны хооронд Канадын нийслэл Ванкувер хотноо 41 дэх удаагийн “Ванкуверын Олон улсын кино наадам” зохион байгуулагдах гэж байна. Уг кино наадамд Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны уран бүтээл болох “17” продакшны “Harvest Moon” буюу “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино “Vanguard Аward” уралдаант хэсэгт шалгарч, олон улсад нээлтээ хийхээр болжээ.
Энэхүү уран бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнэ-ийн “Түнтүүлэй” нэрт өгүүллэгээс сэдэвлэн Жүжигчин Б.Амарсайхан кино зохиолыг бичиж мөн гол дүрийг бүтээсэн байна.
“Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино багт халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!