Найруулагч Ж.Жамънсүрэнгийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино нь энэ 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 2-ны хооронд ОХУ-д зохион байгуулагдсан 31 дэх удаагийн “Киношок олон улсын кино наадам”-аас Шилдэг эрэгтэй дүрээр жүжигчин Ц.Цэрэнболд, Шилдэг эмэгтэй дүрээр жүжигчин Т.Борхүү /МУГЖ/ нар шагнал хүртсэнээс гадна “Шилдэг Кино” “Golden Vine” цом, Шилдэг Найруулагчзэрэг шагналуудын эзэн боллоо.
“Хөхөө” уран сайхны кино нь 2020 онд XII дахь удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын Монгол кино хэсгийн “Шилдэг Кино”, мөн “Шилдэг Найруулагч” шагналыг хүртэж байсан юм.
Кино баг хамт олонд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!