КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

#MongolianNationalFilmCouncil

Бүгд найрамдах Беларусь Улсын Минск хотноо 2024 оны 11-р сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах 30 дахь удаагийн “ЛИСТАПАД” олон улсын кино наадмын бүртгэл зарлагдлаа.

Тус кино наадам нь оролцогч орнууд болон кино уран бүтээлчдийн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, бэхжүүлэх, туршлага, санал солилцох зорилготой.

Мөн энэхүү наадмыг Бүгд найрамдах Беларусь улсын Соёлын яам, Минск хотын гүйцэтгэх хороо , Беларусь Улсын кино нэгдсэн үйлдвэр “Беларусьфильм” үндэсний кино студи нар хамтран зохион байгуулж байна.

Кино наадмын хөтөлбөрт:

  • Уралдаант хэсэг /долоон төрлөөр бүтээл хүлээн авна/
  • Уралдаант бус хэсэг буюу “Ретроспектив” хэсэг
  • Алдарт кино уран бүтээлчидтэй уулзах хэвлэлийн бага хурал
  • Мастер класс
  • Үзэсгэлэн
  • Танилцуулга

Уралдаант болон уралдаант бус хэсэгт шалгарсан уран бүтээлийн Ерөнхий найруулагч, Продюсер, жүжигчин гэх мэт төлөөлөн явах уран бүтээлчийн 3 хоногийн хоол, байр, хоёр талын замын зардлыг тус кино наадмын зүгээс бүрэн хариуцна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж, хүлээн авч уран бүтээлээ бүртгүүлнэ үү.

www.listapad.org

 

Тус кино наадмын уралдаант хэсгийн төрөлд дараах долоон төрөл хамаарна :

  1. Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино (52 минут дээш хугацаанд үргэлжлэх бөгөөд 2023-2024 онд бүтээгдсэн байх)
  2. Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино (26 минутаас илүү эсвэл 1 цагаас хэтрэхгүй байх, мөн 2023-2024 онд бүтээгдсэн байна)
  3. Шилдэг анимэйшн бүтээл (Кино урлагийн төрөл харгалзахгүй, 5 болон түүнээс дээш минут үргэлжлэх, 2023-2024 онд бүтээгдсэн байна)
  4. “Листападзик” нэрт өсвөр насныхан болон залууст зориулсан шилдэг кино бүтээл (Уран сайхны кино эсвэл анимэйшн бүтээл байж болно. Өсвөр насныхан болон залууст зориулсан, багадаа 52 минутын хугацаанд үргэлжлэх бөгөөд 2023-2024 онд бүтээгдсэн)
  5. Залуу уран бүтээлчдийн ангилалд “Cinema of the Young” нэрт залуу уран бүтээлчдийн бүтээсэн шилдэг кино бүтээл (багадаа 52 минутын хугацаанд үргэлжлэх бөгөөд 2023-2024 онд бүтээгдсэн байна. Кино бүтээлийн найруулагч нь 45-аас доош настай байх шаардлагатай)
  6. Үндэсний кино урлагийн сургуулийн нэрэмжит шилдэг кино бүтээл (2023-2024 онд бүтээгдсэн бөгөөд кино урлагийн сургуулийн оюутны бүтээл байж болно.)
  7. Үндэсний шилдэг кино бүтээл (Бүгд Найрамдах Беларус улсын уран бүтээлчийн бүтээл нэр дэвшинэ)

Бүтээл хүлээн авах хугацаа:

  • Уралдаант хэсгийн сонгон шалгаруулалтад оролцох кино бүтээлийн хуулбар нь тухайн улсын төрөлх хэл дээр байгаа тохиолдолд Англи эсвэл Орос хадмал орчуулгатай байх шаардлагатай.
  • Уралдаант хэсгийн сонгон шалгаруулалтад оролцох кино бүтээлийг 4-р сарын 1-нээс 9-р сарын 1-ний хооронд хүлээн авна. “Шаардлагатай тохиолдолд 9 дүгээр сарын 10 хүртэл нэмэлт хугацаа өгнө”