30 ДАХЬ УДААГИЙН “ЛИСТАПАД” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА

30 ДАХЬ УДААГИЙН “ЛИСТАПАД” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА
30 ДАХЬ УДААГИЙН “ЛИСТАПАД” ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА
Бүгд найрамдах Беларусь Улсын Минск хотноо 2024 оны 11-р сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах 30 дахь удаагийн “ЛИСТАПАД” олон улсын кино наадмын бүртгэл зарлагдлаа.
Тус кино наадам нь оролцогч орнууд болон кино уран бүтээлчдийн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, бэхжүүлэх, туршлага, санал солилцох зорилготой.
Мөн энэхүү наадмыг Бүгд найрамдах Беларусь улсын Соёлын яам, Минск хотын гүйцэтгэх хороо , Беларусь Улсын кино нэгдсэн үйлдвэр “Беларусьфильм” үндэсний кино студи нар хамтран зохион байгуулж байна.
✅Кино наадмын хөтөлбөрт:
🔶Уралдаант хэсэг /долоон төрлөөр бүтээл хүлээн авна/
🔶Уралдаант бус хэсэг буюу “Ретроспектив” хэсэг
🔶Алдарт кино уран бүтээлчидтэй уулзах хэвлэлийн бага хурал
🔶 Мастер класс
🔶Үзэсгэлэн
🔶 Танилцуулга
📌Уралдаант болон уралдаант бус хэсэгт шалгарсан уран бүтээлийн Ерөнхий найруулагч, Продюсер, жүжигчин гэх мэт төлөөлөн явах уран бүтээлчийн 3 хоногийн хоол, байр, хоёр талын замын зардлыг тус кино наадмын зүгээс бүрэн хариуцна.
✅Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж, хүлээн авч уран бүтээлээ бүртгүүлнэ үү.