29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн Зөвлөл нь 2024 оны 10 дугаар сарын 02-ноос 11-ний өдрүүдэд болох 29 дахь удаагийн Пусаны Олон улсын кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын хүрээнд “Mongolian Pitch Session in Busan” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд танилцуулах уран бүтээлчдийн төслийг 2024 оны 7 дугаар сарын 18-наас 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдийн хооронд нээлттэй хүлээн авсан бөгөөд нийт 8 уран бүтээлч төслийн материал ирүүлжээ.
Энэ сонгон шалгаруулалтын хүрээнд Кино Урлагийн зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанд хүсэлт ирүүлсэн уран бүтээлчид төслөө танилцуулсан ба дараах 3 кино төсөл шалгарлаа.
Үүнд:
- “ГОВЬД ТОХИОЛДСОН БУДЛИАНТ ЯВДАЛ” уран сайхны кино төсөл, Найруулагч Л.Бат-Амгалан, продюсер Г.Номин
- “БАГА ХЭМЭЭХ ИХ ХҮН” баримтат уран сайхны кино төсөл, Найруулагч С.Баттулга, продюсер С.Сумъяа
- “ЭЦЭГ ТӨР” уран сайхны кино төсөл, Найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг
Түүнчлэн 29 дахь удаагийн Пусаны Олон улсын кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын хүрээнд хамтран оролцох хүсэлтэй кино түгээлтийн компанийн нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд зарласан. Тус сонгон шалгаруулалтыг Кино Урлагийн зөвлөлийн 2024 оны 8 сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, кино түгээлтийн 1 компани шалгарлаа. Үүнд:
- Амиланэ ХХК
Кино урлагийн зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцож, төслөө ирүүлсэн нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлье.