29 дэх удаагийн “Олденбургийн Олон улсын Кино Наадам” нь Германы Олденбург хотноо 9 дүгээр сарын 14-18-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан юм. Энэхүү наадмын “Өвөрмөц, Зоримог шийдэл” /Originality, Daring, Audacity film/ кино төрөлд Найруулагч Б.Баатарын “Этгээд” уран сайхны кино шалгарлаа.
Уг уран сайхны кино нь өнгөрөгч 2 дугаар сард нээлтээ хийсэн юм. Найруулагч Б.Баатар нь “Хийморь”, “Ноён Эмэгтэй”, “Үргээлэг”, “Ар Хударга” зэрэг хорь гаруй уран бүтээлийн Ерөнхий зураглаачаар ажиллаж байсан бөгөөд “Этгээд” уран сайхны кино нь түүний Найруулагчаар ажилласан анхны уран бүтээл билээ.
“Этгээд” уран сайхны кино багт халуун баяр хүргэж, цаашдын урлан бүтээх их үйлсэд нь амжилт хүсье!