29 ДЭХ УДААГИЙН БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА

29 ДЭХ УДААГИЙН БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
29 ДЭХ УДААГИЙН БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсын кино уран бүтээлчид болон Кино урлагийн зөвлөл БНСУ-ын Бусан хотноо 2024 оны 10 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадамд өөрийн улсын албан ёсны павильоныг байгуулан оролцож байна.
Кино Урлагийн зөвлөл нь 10 дугаар сарын 04-ний өдөр AFAN /Asian film Alliance network/ “Азийн кино холбоодын нэгдсэн сүлжээ” уулзалтад оролцлоо.
Уулзалтын эхэнд Солонгосын Кино Урлагийн зөвлөлийн дарга Хан Сан Жун болон Азийн Кино Холбоодын нэгдсэн сүлжээний дарга Алекс Сихар нар Азийн кино урлагийн хамтын ажиллагаа, инновацийг онцолж мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ удаагийн уулзалтаар Азийн Кино Холбоодын нэгдсэн сүлжээний (AFAN) гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, үйл ажиллагааны хөтөлбөр болоод кино урлагийн салбарын зах зээлийг танилцуулсан юм.
Азийн орнуудын кино холбоодын нэгдсэн сүлжээнд Өмнөд Солонгос, Монгол, Индонези, Филиппин, Малайз, Тайвань, Сингапур зэрэг долоон улс багтсан байдаг.
May be an image of 9 people, people studying and textMay be an image of 10 people, newsroom and text
May be an image of 2 people and textMay be an image of 1 person and text
May be an image of 3 people and textMay be an image of map and text