28 ДАХЬ УДААГИЙН БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА

28 ДАХЬ УДААГИЙН БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
28 ДАХЬ УДААГИЙН БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ
УЛСАА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улсын кино уран бүтээлчид болон Дархан-Уул аймгийн соёл урлагийн газрын төлөөлөл Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөлийн зохион байгуулалт дор Өмнөд Солонгос улсын Бусан хотноо 2023 оны 10 дугаар сарын 04-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй 28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадамд өөрийн улсын албан ёсны павильоныг байгуулан оролцож байна.
Энэхүү олон улсын тэргүүлэх зэрэглэлийн кино наадамд Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа, шинэ кино уран бүтээлийг сурталчлах зорилготойгоор оролцож байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын кино уран бүтээлчдэд Монгол Улсын өвөрмөц тогтоц бүхий онцгой байршлууд, уламжлалт өв соёл, ёс заншил болоод киноны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хувь уран бүтээлчдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгын хүрээнд ажиллаж байна.
Түүнчлэн:
10 дугаар сарын 06-ны өдөр Сингапурын Кино хороо /Singaporian Film Commission/
10 дугаар сарын 07-ны өдөр Францын Үндэсний Кино төвийн /CNC/ төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан кино бүтээл/co-production/ гаргах, Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар санал солилцлоо. Мөн Өмнөд Солонгос улсад Кино урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад Монгол улсын албан ёсны павильоныг танилцууллаа.
28 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадмын “A Window on Asian cinema” хэсэгт шалгарсан найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” /Only If I Could Hibernate/ уран сайхны кино 10 дугаар сарын 06-ны өдөр LOTTE кино театрт толилууллаа. Мөн үзвэрийн дараагаар найруулагч, продюсерын хамт киноны тухай чөлөөт ярилцлага хийв.
Өнөөдөр /10 дугаар сарын 07/ найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” /City of Wind/ уран сайхны кино LOTTE кино театрт олон улсын үзэгчдийн хүртээл болж, найруулагч П.Лхагвадулам болон гол дүрийн жүжигчин Б.Тэргэл нар үзэгчидтэй чөлөөт ярилцлага хийлээ.