28 дахь удаагийн Бусаны Олон Улсын кино наадмын бүртгэл эхэллээ

28 дахь удаагийн Бусаны Олон Улсын кино наадмын бүртгэл эхэллээ
28 дахь удаагийн Бусаны Олон Улсын кино наадмын бүртгэл эхэллээ
2023 оны 10 дугаар сарын 04-13-ны өдрүүдэд болно.
Ерөнхий шаардлага
• Тус кино наадам нь уран сайхны , богино хэмжээний , баримтат , анимэйшн киног хүлээн авах бөгөөд кино нь 2022 оны 10-р сараас хойш бүтээгдсэн ба 2023 оны 09 дүгээр сараас өмнө дууссан байх шаардлагатай.
• Уран сайхны киноны үргэлжлэх хугацаа 60 минут болон түүнээс дээш байх
• Богино хэмжээний киноны үргэлжлэх хугацаа 60 минутаас хэтрэхгүй байх
Бүртгүүлэх хугацаа
• Богино хэмжээний кино 2023.06.21 хүртэл
• Уран сайхны кино 2023.07.19 хүртэл
Бүртгэлийн хураамж – төлбөргүй
Илгээх заавар
1. Цахим хаягаа баталгаажуулах
Албан ёсны цахим хуудсанд цахим хаягаа баталгаажуулсанаар та онлайнаар илгээх маягтын холбоос хүлээн авна.
2. Онлайн маягтыг бүрэн бөглөх
Маягтыг бөглөсний дараа кино файл байршуулах албан ёсны имэйл илгээгдэх болно.
3. Кино наадам нь бүтээлийг онлайнд байршуулан хүлээн авдаг.
• Файлыг байршуулах холбоосыг албан ёсны цахим хаягаар илгээнэ.
• Хэрэв киноны эх хэл нь солонгос эсвэл англи хэлнээс өөр байвал
англи хадмал орчуулгатай байх ёстой.
• Бүтээлийг хугацаа дуусах өдрийн Солонгосын цагаар 18 цагаас өмнө илгээх.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.