2023 оны Каннын Олон улсын кино наадамд МОНГОЛ КИНО албан ёсоор UN CERTAIN REGARD төрөлд нэр дэвшлээ

Энэ 05 дугаар сард зохион байгуулагдах 2023 оны Каннын Олон улсын кино наадамд нэр дэвшсэн уран бүтээлүүдээ шууд дамжуулалтаар зарлалаа. Үүнд анх удаагаа Монгол улсаа төлөөлөн “Амигдала фильмс”-ийн найруулагч, продюсер П.ЗОЛЖАРГАЛ-ийн “БААВГАЙ БОЛОХСОН”, IF ONLY I COULD HIBERNATE бүрэн хэмжээний уран сайхны кино “UN CERTAIN REGARD” төрөлд албан ёсоор нэр дэвшиж байна.
“Un Certain Regard” төрөл нь Каннын Олон Улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1978 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь Олон Улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал билээ.
Кино баг хамт олонд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье! Congratulations