18 ДАХЬ УДААГИЙН “ASIAN FILM AWARDS” УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

18 ДАХЬ УДААГИЙН “ASIAN FILM AWARDS” УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
18 ДАХЬ УДААГИЙН “ASIAN FILM AWARDS” УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Азийн кино академиас жил бүр зохион байгуулдаг Asian Film Awards нь 18 дахь удаагаа 2025 оны 03 дугаар сард зохион байгуулагдах гэж байна. Энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагааны урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа.
Тавигдах шаардлага:
  •  Ази тивийн кино уран бүтээл байх
  • Үргэлжлэх хугацаа 60 минутаас дээш байх
  • Англи хадмал орчуулгатай байх
  • 2024 оны 01 дүгээр сарын 01- 12 дугаар сарын 31-ний хооронд нээлтээ хийсэн байх
  •  Ази тивийн дор хаяж нэг улсад нээлтээ хийсэн байх
  • Олон улсын кино наадмын үзвэрийн хэсэгт олны хүртээл болсон байх
  • Дотоодын кино наадмаас шагнал хүртсэн байх
Үнэ төлбөргүй бүтээл хүлээн авах хугацаа:
  • 2024 оны 10 дугаар сарын 31
Бүртгэл хаагдах хугацаа:
  • 2024 оны 11 дүгээр сарын 01-30-ны хооронд бүртгүүлвэл 80$
  • 2024 оны 12 дугаар сарын 01-31-ний хооронд бүртгүүлвэл 150$
Урьдчилсан шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор хандан танилцах боломжтой.