13 дахь удаагийн Бээжингийн Олон улсын кино наадам зарлагдлаа

13 дахь удаагийн Бээжингийн Олон улсын кино наадам зарлагдлаа
13 дахь удаагийн Бээжингийн олон улсын кино наадам (BJIFF) 2023 онд Бээжин хотноо зохион байгуулагдах гэж байна. BJIFF-ийн Зохион байгуулах хороо нь кино бүтээгчид болон олон улсын кино компаниудад зориулж
• “Тяньтань” шагналын уралдаант хэсэг
• Өсөх Ирээдүйтэй кино уралдаант хэсэг
• Бээжингийн кино панорама уралдаант хэсэг
• Шинжлэх ухаан, технологийн уралдаант хэсэг гэсэн дөрвөн уралдаант хэсэг зарлаад байна.
Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа: 2023.01.25
Тяньтань буюу “Тэнгэрийн мандал” уралдаант хэсэг
“Tяньтань” шагнал нь Бээжингийн олон улсын кино наадмын албан ёсны тэмцээний нэг хэсэг билээ. Энэхүү уралдаант хэсгийн гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрээс сүүлийн үеийн шилдэг кинонуудыг олон улсад таниулах, кино урлагт олон талт байдлыг дэмжих явдал юм.
“Тяньтань” шагналд:
• Шилдэг уран сайхны кино
• Шилдэг найруулагч
• Шилдэг артистик кино
• Шилдэг гол дүр
• Шилдэг эмэгтэй гол дүр
• Шилдэг эрэгтэй туслах дүр
• Шилдэг эмэгтэй туслах дүр
• Шилдэг зохиол
• Шилдэг зураглаач
• Шилдэг хөгжим гэсэн 10 шагнал багтдаг. Шагналын эздийг кино наадмыг хаалтын үеэр зарлах юм.
Дараах шаардлагыг хангасан уран сайхны кинонууд Тяньтань шагналын уралдааны хэсэгт оролцох эрхээ авна.
• 2022 оны 4-р сарын 1-ээс хойш эх орондоо нээлтээ хийсэн кино
• Хамгийн багадаа үргэлжлэх хугацаа 70 минут байна.
• Формат: DCP
Өсөх ирээдүйтэй кино уралдаант хэсэг
Өсөх ирээдүйтэй хэсэг нь шинэ кино найруулагчдыг нээн илрүүлэх, дэлхийн кино үйлдвэрлэлийн ирээдүйн чиг хандлагыг эрэлхийлэх, кино урлагт инновацийг дэмжих, кино урлагийн соёлын олон талт байдлыг харуулах зорилготой. Тус хэсэг нь
• Шилдэг кино,
• Шилдэг найруулагч
• Шилдэг зохиол
• Шилдэг эрэгтэй дүр
• Шилдэг эмэгтэй жүжигчин
• Шилдэг артистик кино
• Шүүгчдийн тусгай шагнал зэрэг долоон шагналтай.
Дараах болзлыг хангасан уран сайхны кинонууд “Өсөх Ирээдүй” уралдааны хэсэгт оролцох эрхтэй.
2022 оны 4-р сарын 1-ээс хойш эх орондоо нээлтээ хийсэн кино.
Хамгийн багадаа үргэлжлэх хугацаа 70 минут байна.
Найруулагчийн анхны эсвэл хоёр дахь уран сайхны кино
Формат: DCP
Бээжингийн кино панорама хэсэг
Энэ хэсэг нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа кино бүтээгчид, шүтэн бишрэгчдэд зориулсан ажиглалт, хэлэлцүүлэг, суралцах, солилцох платформыг бий болгож, сонирхолтой олон янзын соёлыг харуулах болно.
Дараах шаардлагыг хангасан кинонууд Бээжингийн Панорама хэсэгт хамрагдах боломжтой.
• 2022 оны 4-р сарын 1-ээс хойш эх орондоо нээлтээ хийсэн
• уран сайхны, хүүхэлдэйн кино, баримтат кинонууд.
• Хамгийн багадаа үргэлжлэх хугацаа 60 минут байна.
• Формат: DCP
Шинжлэх ухаан, технологийн кино хэсэг
Шинжлэх ухаан технологийн хэсэгт зориулсан кинонууд нь сансар огторгуй, хиймэл оюун ухаан (AI), сансар, далайг судлах, хүмүүнлэгийн түүх, балар эртний хайгуул, байгаль орчин, амьтан, ургамлын амьдралыг хамгаалах, технологийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны сэтгэлгээг түгээх, шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд байх.
Дараах шаардлагыг хангасан кинонууд Шинжлэх ухаан, технологийн хэсэгт хамрагдах боломжтой.
• 20 минутаас 50 минутын урттай том дэлгэцийн кино; 3D.
• 20 минутаас 50 минутын урттай дамран хальс; 2D.
• 10 минутаас 20 минутын урттай 4D кино; 3D;
• Кинонд бороо, цас, салхи, аянга, хөөс болон бусад байгаль орчны нөлөөлөл зэрэг тусгай эффектүүдийг агуулсан байх ёстой.
• 20 минутаас 60 минутын урттай баримтат кино; 2D/3D.
• Шинжлэх ухааны уран зөгнөлт кино: 4 минутаас 40 минутын урттай богино хувилбар; 40 минутаас 120 минутын урттай урт хувилбар; 2D/3D.
Ерөнхий Шаардлага:
• Киног илгээхэдхураамж авахгүй.
• Бүртгүүлэгч нь тухайн киноны продюсер буюу дистрибьютер байх ёстой бөгөөд тэдгээр нь бүртгэгдсэн киноны зохиогчийн эрх, түүнтэй холбоотой хэвлэх болон бусад эрхийг хариуцна.
• Киногоо 2023 оны 1-р сарын 25-наас өмнө ирүүлнэ үү.
Киногоо BJIFF вэб сайт: www.bjiff.com-оор илгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.
📎 Call For Entry: The 13th Beijing International Film Festival (bjiff.com)