11 ДАХЬ УДААГИЙН “АЛТАН ӨРГӨӨ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

11 ДАХЬ УДААГИЙН “АЛТАН ӨРГӨӨ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
11 ДАХЬ УДААГИЙН “АЛТАН ӨРГӨӨ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2022 онд Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлсэн “Алтан Өргөө” олон улсын кино наадам нь энэ жил 68 улсын 291 бүтээл, Монгол улсаас 25 бүтээл хүлээн авсан бөгөөд 06 дугаар сарын 11-ны өдөр шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө.
Үйл ажиллагааны үеэр Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж, Н.Уранчимэг нар “Mongolia Best Story”, “Mongolia Best Art” шагналуудыг гардуулав.
Тус кино наадам нь 06 дугаар сарын 07-11-ны өдрийн хооронд Тэнгис кино театрт амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Монголын үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, уран бүтээлчдийн уран чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монголын кино урлагийн шинэ давлагааг түүчээлэх зорилготой юм.