“ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ДОЛОО ХОНОГИЙН ХЯТАДЫН КИНО ӨДРҮҮДИЙН АРГА ХЭМЖЭЭ” НЭЭЛЭЭ

“ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ДОЛОО ХОНОГИЙН ХЯТАДЫН КИНО ӨДРҮҮДИЙН АРГА ХЭМЖЭЭ” НЭЭЛЭЭ

“ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ДОЛОО ХОНОГИЙН ХЯТАДЫН КИНО ӨДРҮҮДИЙН
АРГА ХЭМЖЭЭ” НЭЭЛЭЭ

“Хятад орныг таньж мэдье” арга хэмжээний хүрээнд Өнөөдөр /08 дугаар сарын 31/ өдөр “Өвөр Монголын Соёлын долоо хоногийн Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал, соёлын зөвлөх Ли Чжи, Өвөр Монголын кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар оролцов.
Энэхүү арга хэмжээг Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн соёлын харилцааг нэмэгдүүлж, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Иймд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Монгол Улсын Соёлын яам хамтран хийж хэрэгжүүллээ.
“Өвөр Монголын Соёлын долоо хоногийн Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нь 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 04-ний хооронд Тэнгис кино театрт Хятад улсын шилдэг 6 уран бүтээлийг үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгох юм.