ЮНЕСКО-ИЙН СОЁЛЫН ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭЖИЛТЭН ХАТАГТАЙ ХАНХ ДУОН БИЧ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАЙ УУЛЗЛАА

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөрийн мэргэжилтэн хатагтай Ханх Дуон Бич 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаман дээр “ЮНЕСКО-Ашберг” төслийн үйл явцын уулзалтыг Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн төлөөллүүдтэй хийлээ.
Уулзалтад Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын албаны дарга Ч.Ундрал, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ, Монгол кино дэмжих газрын дарга Б.Болдбаатар нар байлцав.
Уулзалтаар оролцогчид төслийн ажлын төлөвлөгөөг гаргах, төслийн талаар илүү иж бүрэн ойлголтыг бий болгох, санал бодлоо солилцох, хамтран ажиллах, хүссэн үр дүнгээ тодорхойлоход туслах шийдвэрүүдийг хамтран гаргах боломжоор хангагдсан.
ЮНЕСКО-Ашберг төсөл нь ЮНЕСКО болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл нарын хамтран хэрэгжүүлж буй төсөл бөгөөд урлагийн салбарын ажилчид, уран бүтээлчдийн статусыг дээшлүүлэх, дэмжих зорилготой юм.