ЮНЕСКО-гийн 1980 оны “Уран бүтээлчдийн статусыг дээшлүүлэх зөвлөмж”-ийг хүргэж байна

ЮНЕСКО-гийн 1980 оны “Уран бүтээлчдийн статусыг дээшлүүлэх зөвлөмж”-ийг хүргэж байна
Кино урлагийн зөвлөлийн ажлын алба нь Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 1.1.5, Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.6.3.2, 2.6.3.3, 2.6.3.5 дахь заалтуудыг үндэслэн ЮНЕСКО-гийн 1980 оны “Уран бүтээлчдийн статусыг дээшлүүлэх зөвлөмж”-ийг кино уран бүтээлчдэд танилцуулж, 2023-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал боловсруулж, холбогдох газар хүргүүлэх ажлын хүрээнд тус зөвлөмжийг нийтэлж байна.
Кино урлагийн салбарын уран бүтээлч та бүхэн дараах зөвлөмжтэй танилцан, саналаа Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны холбогдох хаягуудаар хүргүүлэхэд нээлттэй.
Мөн Кино урлагийн салбарын уулзалт, хэлэлцүүлэгт бүртгүүлсэн уран бүтээлчид уулзалтад ирэхдээ санал өгөх боломжтой юм.
Дараах холбоосоор хандан зөвлөмжийг татаж авна уу.