“Эвлүүлэгч, хөгжмийн найруулга, дууны найруулагч, техникийн ажилтнууд”-ын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Эвлүүлэгч, хөгжмийн найруулга, дууны найруулагч, техникийн ажилтнууд”-ын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Эвлүүлэгч, хөгжмийн найруулга, дууны найруулагч, техникийн ажилтнууд”-ын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Соёлын Яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Кино холбоо”, “Кино зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсер”, “Кино Зураглаач, Гэрэлтүүлэгч, Зураач, Нүүр хувиргагч”-дын уулзалтыг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулсан билээ.

“Эвлүүлэгч, хөгжмийн найруулга, дууны инженер, техникийн ажилтнууд”-ын уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /3 сарын 6/-нд  зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр салбарын уран бүтээлчдэд Кино урлагийг дэмжих тухай хууль, хуулийг даган албажсан журмын танилцуулга болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ажиллах журам, чиг үүргийн талаар танилцуулав.

Мөн энэ үеэр уран бүтээлчид Монгол киноны дуу, хөгжмийг олон улсын жишигт нийцүүлэх болон нэвтрүүлэх, олон улсын кино уран бүтээлчдээс суралцах, хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Түүнчлэн Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл нь дотоодын уран бүтээлчдэдээзориулан шат дараатай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах болон кино урлагийг дэмжих тухай хууль, журмын хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

“Эвлүүлэгч, хөгжмийн найруулга, дууны инженер, техникийн ажилтнууд”-ын уулзалтад Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж, Кино урлагийн зөвлөлийн Монгол кино дэмжих газрын дарга Б.Болдбаатар, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нар болон уран бүтээлчид оролцсон юм.

Дараагийн “Кино түгээлт”-ийн уулзалт, хэлэлцүүлэг 03 дугаар сарын 9-нд, “Кино жүжигчид болон Орлон тоглогч”-дийн уулзалт 03 дугаар сарын 13-нд болох юм.

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдан, оролцож, салбарын цаашдын үйл ажиллагаанд санал оруулсан уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.