ШАРЫН ГОЛ СУМ – ДАРХАН-УУЛ АЙМАГ “СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023”
ДАРХАН-УУЛ АЙМАГ – ШАРЫН ГОЛ СУМ
“Соёлын сэргэлт 2023” аян Төвийн бүсийн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 2023.09.27-ны өдөр Соёлын төвд нээлтээ хийлээ.
• НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД:
Шарын гол ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал
Шарын гол сумын засаг дарга Б.Лхамсүрэн
Шарын гол сумын Соёлын төвийн дарга Г.Бат-Энх
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.
• ҮЗЭСГЭЛЭН:
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Соёлын төвд “Соёлын сэргэлт-2023” аян үргэлжилж байгаатай холбоотойгоор
Дархан-Уул аймгийн музей боловсролын хөтөлбөр,
Дархан-Уул аймгийн төв номын сангаас Дархан хотод бүтээгдсэн монгол киноны гэрэл зургийн үзэсгэлэн,
Киноны шинжлэх ухааны 31 нэр төрлийн 40 боть номын үзэсгэлэн
Монгол киноны тухай асуулт, хариулт бүхий мэдлэг олгох үйл ажиллагаа
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа
Дарханы зохиолчдын номын үзэсгэлэн
Хүүхдийн номын сангийн “Мини Театр” зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
• КИНО ҮЗВЭР
“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төвд Кино үзвэр зохион байгууллаа. Үзвэрээр Орхон сумын цэцэрлэгийн насны хүүхдүүд “Ами Тами-Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн киног мөн “Зүрхэнд гэрэлтэнэ”, “Алдагдсан өдрүүд” зэрэг уран сайхны киног Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, залууст зориулан хүргэлээ.
• УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Шарын гол сумын Соёлын төвд Залуучууд театрын уран бүтээлчид урлагийн тоглолт толилууллаа.
Дуучин Б.Бат-Эрдэнэ МУУГЗ Цэвээндорж ая “Хунт нуур”
Дуучин П.Одонтунгалаг – “Амьдралаа би чамд хайртай” дуу
Дуучин Л.Эрдэнэтулга ТС Мөрдорж /хөгжим/ Цэрэндэндэв /шүлэг/ “Намрын өнгө”
Хөгжим Г.Батцэнгэл МУСТА Т.Ган-Эрдэнэ найруулга “Үлэмжийн чанар”, “Үзэсгэлэнгоо”
Хөгжим Ц.Ариунбилэг – Албинес “Астурия”
Бүжиг – Г.Ууганбаатар – ТС зууны манлай бүжиг дэглээч Сүхбаатар “Хултай хотон”
Бүжиг – Н.Соёлмаа, М.Жигжидсүрэн, Б.Удбалмаа ТШ.АЖ зууны манлай бүжиг дэглээч Сэвжид “3 хүүхний биелгээ” зэрэг урлагийн тоглолтуудыг толилуулав.
“Соёлын сэргэлт-2023” аяныг Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар хамтран 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж хаалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.