"Чингис Хаан" ОАК-ны уран бүтээлчидтэй уулзах уулзалтын бүртгэл эхэллээ

“Чингис Хаан” ОАК-ны уран бүтээлчидтэй уулзах уулзалтын бүртгэл эхэллээ
Монгол Улсад 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Монгол орноор Чингис хаан киноны уран бүтээлчид аялсан нь” баримтат нэвтрүүлгийн төсөлд Монгол, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ зэрэг таван улсын уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд тус төслийн хүрээнд Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл хамтран ажиллаж байгаа юм.
Уран бүтээлчдийн багт “Чингис Хаан” олон ангит киноны найруулагч Ван Вэнжи, гол дүрийн жүжигчин Б.Баасанжав, Есүгэн хатны дүрийг бүтээсэн жүжигчин Номинхуа болон Чингисийн Есөн Өрлөгт дүр бүтээсэн уран бүтээлчид багтжээ.
Үйл ажиллагааны хүрээнд тус киноны уран бүтээлчидтэй туршлага солилцох зорилгоор Чөлөөт уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү уулзалт арга хэмжээнд оролцох уран бүтээлчид, оюутан залуус дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
БАЙРШИЛ: Чингис хаан музей
ХУГАЦАА: 2023.09.13-ны өдөр 12 цагт.
Дэлгэрэнгүй мэдээллийг (+976 51 262226) дугаараар холбогдож авах боломжтой.