“ЧИНГИС ХААН” ОАК-НЫ УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЧИНГИС ХААН” ОАК-НЫ УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЧИНГИС ХААН” ОАК-НЫ УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Чингис Хаан” олон ангит киноны уран бүтээлчид “МОНГОЛ ОРНООР ЧИНГИС ХААН КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧИД АЯЛАСАН НЬ” баримтат нэвтрүүлэг бүтээх төслийн хүрээнд Монгол, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ зэрэг таван улсын уран бүтээлчид 08 дугаар сарын 31-ны өдөр Монгол улсад хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү төслийн хүрээнд Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл хамтран ажиллаж байгаа бөгөөд Өнөөдөр /09 дүгээр сарын 13/ “Чингис Хаан” олон ангит киноны уран бүтээлчид, Монгол улсын кино салбарын уран бүтээлчид болон оюутан залуусын дунд чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн болон Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал нар нээж үг хэлэв. Уулзалтаар Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулан, тус киноны уран бүтээлчид нь Монгол уран бүтээлчид, оюутан залуустай туршлага, санал сэтгэгдлээ солилцлоо.
“Мэргэн Сайд ТББ”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол орноор Чингис Хаан киноны уран бүтээлчид аяласан нь” баримтат нэвтрүүлэг бүтээх төсөл нь 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Төслийн уран бүтээлчдийн багт “Чингис Хаан” олон ангит киноны найруулагч Ван Вэнжи, гол дүрийн жүжигчин Б.Баасанжав, Есүгэн хатны дүрийг бүтээсэн жүжигчин Номинхуа болон Чингисийн Есөн Өрлөгт дүр бүтээсэн уран бүтээлчид багтжээ.
“Чингис хаан” оак-ны уран бүтээлчидтэй хийсэн тус арга хэмжээнд кино урлагийн салбарын 30 орчим уран бүтээлч, оюутан залуус идэвхтэй хамрагдав.