“ТЭНГИС” КИНО ТЕАТРТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЛАА

“ТЭНГИС” КИНО ТЕАТРТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЛАА
“ТЭНГИС” КИНО ТЕАТРТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЛАА
Соёлын яамны Салбарын хяналтын газар, Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, Оюуны өмчийн газар нар 6 дугаар сарын 19-ний өдөр “Тэнгис” кино театрт хамтарсан баг бүрэлдэхүүнээр ажиллалаа.
Тус бүрэлдэхүүн нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 79 дүгээр тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө”-ний биелэлтийн ханган ажиллаж байгаа юм.
Тодруулбал, соёлын байгууллагуудад холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулсан билээ.