“ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Соёлын сэргэлт-2023” аян Дархан-Уул аймагт Соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах мэргэжил арга зүйн сургалтын хүрээнд Өнөөдөр /09 дүгээр сарын 25/ Театрын урлагийн сургалт зохион байгуулагдлаа.
Дархан хотын Хүүхэд Залуучуудын Театр-т “Түүхээс тайз хүртэл” семинар болон “Тайзан дахь биеийн хөдөлгөөний нарийн ажиллагаа” сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургагч багшаар Мексикийн жүжигчин Рикардо Мена Росадо ажиллаж байна.
Энэхүү сургалтаар Рикардо Мена Росадогийн өөрийн “Ekkyklema Teatro” компанийн тайзны бүтээлүүдээ бий болгох үйл явцдаа ашигладаг уран сайхны арга техник, туршлагаа хуваалцлаа.
Мөн “Гажиг согог дахь гоо сайхан” семинар болон “Биеийн хөдөлгөөнөөр ярихуй” сургалт зохион байгуулагдлаа. Сургагч багшаар Испаний Жүжигчин Карлота Берзал ажиллав.
Энэхүү сургалт нь бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан илэрхийлэх хөдөлгөөнийг хөгжүүлэхэд чиглэгддэг. Cургалт мастер класс нь урлагийн чиглэлээр мэргэшээгүй, бие бялдраа хөгжүүлэх сонирхолтой хүмүүст, мөн тайзны урлагт хамрагдах хүмүүст зориулагдсан юм.
Дархан-Уул аймгийн Хүүхэд залуучуудын театрын Хөгжим, Драм, Дуу, Бүжиг ангийн нийт 45 уран бүтээлчид хамрагдав.