Үндэсний кино бүтээлүүдийн уран сайхны чанарыг сайжруулах, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөтгөх, уран бүтээлчдийн чадавхыг сайжруулах, кино үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, тухайн салбарын мэдээллийн цогц тогтолцоог бий болгож, хэвшүүлэхэд оршино.
Энэхүү стратегийн зорилгын хүрэх үр дүнг дараах зорилтуудаар 2024-2026 онд хэрэгжүүлэхээр тодорхойллоо. Үүнд:
Стратегийн зорилт 1. Үндэсний соёлын агуулгатай, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц кино бүтээлүүдийн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, түгээлтэд тэгш хүртээмжтэй дэмжлэг үзүүлнэ.
Стратегийн зорилт 2. Салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулна.
Стратегийн зорилт 3. Кино урлагийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөтгөнө.
Стратегийн зорилт 4. Кино урлагийн салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, харилцаа холбоог бэхжүүлнэ.