“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2024” АЯНЫ ХҮРЭЭНД СОЁЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2024” АЯНЫ ХҮРЭЭНД СОЁЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2024” АЯНЫ ХҮРЭЭНД СОЁЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Соёл урлагийн салбарын нөлөөлөл нь нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын өв, уламжлалыг таниулан сурталчлахад оршдог билээ. Иймд 21 аймгийн аймгийн нийт соёл, урлагийн салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэн сайжруулах, тэдэнд тулгарч буй асуудал, ажил байдлыг сонсон хэлэлцэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион өнөөдөр /05 дугаар сарын 06/ байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнд 21 аймгийн соёл, урлагийн газар болон Соёлын яамны харьяа байгууллагын удирдлагууд оролцож өнгөрсөн хугацаанд соёлын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал зөвлөмжөө хуваалцсан юм.
Зөвлөгөөний үеэрх “Бүс нутгийн нөөц боломж, соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн модератороор Соёлын яамны УУББХЗГ-ын дарга Б.Сэргэлэн, панелистаар Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Сэлэнгэ аймгийн СУГ-ын дарга С.Баасанжаргал, Дархан-Уул аймгийн СУГ-ын дарга Х.Соёл-Эрдэнэ нар ажиллалаа.
Хэлэлцүүлгээр Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймгуудыг холбосон киноны гурвалжин бий болгох, орон нутагт кино зураг авах боломжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. Мөн орон нутагт кино зураг авалт хийгдсэнээр тухайн газар орны аялал, жуулчлал нэмэгдэх, дотоодын эдийн засгийн эргэлт сайжрах зэрэг олон давуу талтай юм.
Жишээлбэл Япон улсын TBS телевизийн “ВИВАНТ” олон ангит киноны зураг авалтыг Монгол улсад авсан бөгөөд тус бүтээл нь 6 тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн эргэлтийг улсын хэмжээнд бий болгосон бол үүний 2,2 тэрбум төгрөгийг Дархан-Уул аймагт зарцуулсан.
Түүнчлэн эрх зүйн орчин, хүний нөөцийн чадамж, дэд бүтцийн хүртээмж болон дижитал шилжилт, ур чадвар, эко систем болон хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцэв.
Мөн энэ үеэр аймгийн Соёл, урлагийн газруудад албан хэрэгцээнд ашиглах автомашиныг гардууллаа. Өнгөрсөн хугацаанд аймгийн Соёл, Урлагийн газрын албан хаагчид иргэдэд хүрэх соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хувийн автомашинаа ашиглах, алслагдсан сумдад хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байсан бол албан хэрэгцээнд ашиглах автомашинтай болсноор иргэдэд хүрэх соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.