СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 ХОНГОР СУМ - ДАРХАН-УУЛ АЙМАГ

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 ХОНГОР СУМ – ДАРХАН-УУЛ АЙМАГ
ДАРХАН-УУЛ АЙМАГ – ХОНГОР СУМ
“Соёлын сэргэлт 2023” аян Дархан-Уул аймгийн Хонгор суманд 2023.09.25-ны өдөр Соёлын төвд нээлтээ хийлээ.
✅ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД:
Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ганбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн МҮКУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж “Кино урлагаар үндэсний соёлын дархлааг сэргээх нь” лекцийг танилцууллаа.
✅ ҮЗЭСГЭЛЭН:
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Соёлын төвд “Соёлын сэргэлт-2023” аян үргэлжилж байгаатай холбоотойгоор
Дархан-Уул аймгийн музей Баярын малгай боловсролын хөтөлбөр
Дархан-Уул аймгийн төв номын сангаас Дархан хотод бүтээгдсэн монгол киноны гэрэл зургийн үзэсгэлэн
Киноны шинжлэх ухааны 31 нэр төрлийн 40 боть номын үзэсгэлэн
Монгол киноны тухай асуулт, хариулт бүхий мэдлэг олгох үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
🎥 КИНО ҮЗВЭР
“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Соёлын төвд Кино үзвэр зохион байгууллаа. Үзвэрээр “Ами Тами-Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн киног Хонгор сумын цэцэрлэгийн багачуудад, “Зүрхэнд гэрэлтэнэ”, “Дасгалжуулагч” уран сайхны киног хүүхэд, залууст зориулан хүргэлээ.
🎷УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Хонгор сумын Соёлын төвд Залуучууд театрын уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулж, үдшийн цэнгүүнээр өндөрлөлөө.
“Соёлын сэргэлт-2023” аяныг Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл болон Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар хамтран 2023 оны 09 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд Орхон, Шарын гол суманд үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллана.