“СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023” АЯН ДАРХАН-УУЛ АЙМАГТ
Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл Дархан-Уул аймагт “Соёлын сэргэлт 2023” аяныг “Кинонд ээлтэй хот” уриан дор 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус аяныг аймаг орон нутагтай хамтран зохион байгуулах Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн ажлын хэсэг Өнөөдөр /09 дүгээр сарын 12/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Хүрэлчулуун, Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлагийн газар болон соёлын байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.



