“Соёлын сэргэлт-2023” аян ДАРХАН-УУЛ АЙМАГТ

“Соёлын сэргэлт-2023” аян ДАРХАН-УУЛ АЙМАГТ
“Соёлын сэргэлт-2023” аян ДАРХАН-УУЛ АЙМАГТ
Дархан-Уул аймгийн Залуучууд театрын алтан тайзнаа Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, “Анир” поп оркестр уран бүтээлийн дээжээ толилуулж “Соёлын сэргэлт 2023” аяныг эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж энэ хүрээнд Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймаг, 330 суманд “Соёлын сэргэлт-2023” аян үргэлжилж байгаа бөгөөд “Соёлын сэргэлт 2023” аян Дархан-Уул аймагт өнөөдөр эхэллээ.
Дархан-Уул аймагт монголын сор болсон олон уран бүтээл хийгдэж байсан бөгөөд дотоодын 30 гаруй уран сайхны киноны зураг авалтыг Дархан хотноо хийж байсан бөгөөд “Кинонд ээлтэй Дархан хот” уриан дор “Соёлын сэргэлт” аяныг зохион байгуулж байна.
Энэ утгаараа Дархан-Уул аймагт хэрэгжих “Соёлын сэргэлт” аяны хүрээнд “Кинонд ээлтэй Дархан” форум, кино зохиол бичих, киноны зураг авалт болон дронтой зураг авах, музейн болон номын сангийн арга зүй, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Түүнчлэн Залуучууд театрт Монгол Кино үйлдвэрийн тусгай үзэсгэлэн болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн худалдаа, үзэсгэлэн, соёлын салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах тул Дарханчууд та бүхнийг эдгээр арга хэмжээнд оролцохыг урьж байна.