СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 АЯНЫ ХАВРЫН ТАЙЛАН УУЛЗАЛТ БОЛЛОО

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 АЯНЫ ХАВРЫН ТАЙЛАН УУЛЗАЛТ БОЛЛОО
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 АЯНЫ ХАВРЫН ТАЙЛАН УУЛЗАЛТ БОЛЛОО
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023 аяны хаврын тайлан уулзалт 2023.08.29-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Соёлын дэд сайд М.Батбаяр болон Соёлын яамны харьяа 26 байгууллагуудын төлөөллүүд оролцож, хаврын аяны үр дүнгээ ярилцсан юм.
Энэхүү аян нь Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд зохион байгуулагдаж байна. Мөн “Соёлын Сэргэлт-2023” аян нь 5,6,9,10-р саруудад үргэлжилнэ.