ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “КИНО НАЙРУУЛГА” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “КИНО НАЙРУУЛГА” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “КИНО НАЙРУУЛГА” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсын Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь 2023 оны 05 дүгээр сарын 27-ны өдөр Соёл урлагийн их сургуультай хамтран найруулагч, жүжигчний ангийн оюутнуудад зориулан “Кино найруулга” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын панелистаар кино найруулагч Б.Гарамханд, кино найруулагч Э.Ган-Очир нар болон сургалтын модератороор Монголын Үндэсний Кино урлагийн Зөвлөлийн гишүүн Н.Уранчимэг нар оролцлоо.
Энэхүү сургалт нь найруулагчаар суралцаж буй оюутнуудад зориулсан ба кино найруулах арга барил, туршлага, найруулагч хүн бүрийн зайлшгүй унших ном зэрэг суралцаж буй оюутнуудад сонирхол татахуйц мэдлэг туршлагаа хуваалцсан үр дүнтэй сургалт болсон билээ.
Тус сургалтад Соёл урлагийн их сургуулийн 20 гаруй оюутан идэвхтэй хамрагдсан.