МОНГОЛ УЛСЫН ХОЁР УРАН БҮТЭЭЛ 28 ДАХЬ УДААГИЙН “БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ”-Д ШАЛГАРЛАА

МОНГОЛ УЛСЫН ХОЁР УРАН БҮТЭЭЛ 28 ДАХЬ УДААГИЙН “БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ”-Д ШАЛГАРЛАА
МОНГОЛ УЛСЫН ХОЁР УРАН БҮТЭЭЛ 28 ДАХЬ УДААГИЙН “БУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ”-Д ШАЛГАРЛАА
28 дахь удаагийн “Бусаны Олон Улсын Кино Наадам”- ын /BIFF/ албан ёсны мэдээ Өнөөдөр /09 дүгээр сарын 05-ны өдөр/ зарлагдлаа.
Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох “Бусаны Олон Улсын Кино Наадам” нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ. Уг кино наадам нь 2023 оны 10 сарын 4-13-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм.
Энэхүү наадамд Монгол улсаас Найруулагч П.Золжаргалын “Баавгай Болохсон” /If Only I Could Hibernate/ уран сайхны кино, Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино тус тус “A WINDOW ON ASIAN CINEMA” хэсэгт албан ёсоор шалгарчээ. Тус хэсэгт 16 орны бүтээсэн 30 уран бүтээл шалгараад байгаа юм.
Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” /Сity Of Wind/ уран сайхны кино нь 08-р сарын 30-09-р сарын 11-ний хооронд зохион байгуулагдаж буй 80 дахь удаагийн Венецийн Олон улсын кино наадамд “ORRIZONTI” хэсэгт шалгаран Олон улсад нээлтээ хийсэн юм. Тус уран сайхны кино нь Бүгд Найрамдах Франц Улсын “Аврора фильмс”, Монгол Улсын “Гуру медиа” компанийн хамтарсан төсөл бөгөөд “КИНО УРЛАГИЙН ДЭМЖИХ САН”-аас 2022 онд зарлагдсан анхны төслийн сонгон шалгаруулалтаар дэмжигдэн, тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг авсан 11 төслийн нэг билээ.
Харин найруулагч П.Золжаргалын “Баавгай Болохсон” /If Only I Could Hibernate/ УСК нь энэ 05 дугаар сард зохион байгуулагдсан 76 дахь удаагийн Каннын Олон улсын кино наадмын “UN CERTAIN REGARD” төрөлд албан ёсоор нэр дэвшиж, олон улсад нээлтээ хийсэн байдаг. Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс тус УСК-ны уран бүтээлчдийг кино наадамд оролцоход дэмжин ажиллаж байсан удаатай.
28 дахь удаагийн “Бусаны Олон улсын кино наадам”-ын “A Window on Asian Cinema” хэсэгт шалгарсан Монгол уран бүтээлчиддээ баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!