Монгол Улсын Төрийн дээд одон, медалиар Кино урлагийн салбарын уран бүтээлчид шагнагдлаа

Монгол Улсын Төрийн дээд одон, медалиар Кино урлагийн салбарын уран бүтээлчид шагнагдлаа
Кино урлагийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй зарим уран бүтээлчдийг Сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн дээд, одон медалиар шагнах ёслолын арга хэмжээ Монгол улсын Соёлын яамны ёслол, хүндэтгэлийн танхимд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт боллоо.
Монголын кино урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор кино зохиолч, найруулагч, продюсер Доржийн Золбаяр, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхимийн Тайзны ярианы багш, Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш, “Цоглог” хүүхдийн театрын үүсгэн байгуулагч Дамдинхүүгийн Саранхүү нарыг тус тус шагнасан байна.
Энэхүү ёслолын ажиллагаанд Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишгүүн Н.Ганхуяг, Б.Түмэн-Өлзий нар оролцож “АЛТАН ГАДАС” одонг уран бүтээлчдэд гардуулав.