Монгол улсын Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ий бүртгэл эхэллээ

Монгол улсын Соёлын яамны харьяа Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ий бүртгэл эхэллээ

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Шангрилла зочид буудлын “Ballroom” танхимд зохион байгуулах гэж байна.
“Кино урлагийн салбарын анхдугаар зөвлөгөөн”-ий гол зорилго нь кино урлагийн салбарын шинэ хууль, эрх зүйн орчин, тус салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг салбарын нийт уран бүтээлч, оролцогч талуудад танилцуулах, цаашид хэрэгжүүлэх урт, дунд хугацааны бодлого, стратеги төлөвлөлтөд оролцогчдын санал, хүсэлтийг авах юм.
Монголын кино урлагийн салбарын нийт уран бүтээлчид Та бүхнийг уг зөвлөгөөнд оролцохыг урьж байна.

Доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг /+976 9322-9322/ дугаарт холбогдож авна уу.

📎 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeobZ8fYcK1J_toKcG6mmZ21UW2vIqhKtTEbq5KAIet4XKYCQ/viewform

Кино урлагийн зөвлөлийн ажлын алба