“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ” ТӨҮГ КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН АХМАД УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ШАГНАЛАА

“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ” ТӨҮГ КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН АХМАД УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ШАГНАЛАА
“МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ” ТӨҮГ КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН АХМАД УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ШАГНАЛАА
“Монгол Кино Нэгтгэл” ТӨҮГ-ын захиргаа сар шинийн баярыг тохиолдуулан кино урлагийн салбарын ахмад уран бүтээлчдээ 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шагналаа. Үүнд:
Хүний хүн, Эргүүлэг, Алдас, Тэнгэрийн сахил, Монгол Цагдаа зэрэг киноны Ерөнхий Найруулагч Чоймболын ЖУМДААН, Монголын анхны эмэгтэй кино зураглаач Луузаншаравын БЯМБАА, Кино инженер Сугаррагчаагийн ТӨМӨРБААТАР, кино инженер Дашзэвэгийн ЯНЖИНЛХАМ, Монгол кино үйлдвэрийн оёдолчин Юнрэнгийн ЦЭЦЭГБАДАМ нарыг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.
Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан эрхэм ахмад уран бүтээлчиддээ баяр хүргэе!