Монголын үндэсний кино урлагийн зөвлөл "Bridging on the Dragon Лab" үйл ажиллагаанд оролцож байна

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл “Bridging on the Dragon Лab” үйл ажиллагаанд оролцож байна
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл болон ажлын албаны төлөөлөгчид энэ оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Испани улсын Палма Маяорка аралд зохион байгуулагдаж буй “Bridging the Dragon Lab” үйл ажиллагаанд оролцож байна.
Тус үйл ажиллагаанд Америк, Герман, Испани, Итали, Недерланд, Хятад, Япон, Сингапур, Солонгос зэрэг 10 гаруй орны 40 гаруй продюсер, удирдлагууд оролцож байгаа бөгөөд Ази болон Европын орнуудын Кино урлагийн салбарын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох үндсэн зорилготой юм.
Уг арга хэмжээний эхний өдөр /11 сарын 25/ Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, Монгол улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин сайжирч шинээр Кино Урлагийг Дэмжих тухай хуультай болсон тухай болон хуулийн товч танилцуулга, Монгол улсын үзэсгэлэнт байгалийг харуулсан дүрст бичлэг зэргийг зочдод танилцууллаа.
“Bridging the Dragon Lab” арга хэмжээний оролцогчид цаашид Монгол улстай хамтарсан кино бүтээх төсөл хэрэгжүүлэх мөн Монгол орны нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх сонирхол их байдаг бөгөөд эрх зүйн хувьд таатай орчин бүрдэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж байв.