“МОНГОЛЫН КИНО ДЭЛХИЙД” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“МОНГОЛЫН КИНО ДЭЛХИЙД” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“МОНГОЛЫН КИНО ДЭЛХИЙД” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
МУ-ын Соёлын яам, Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлөөс санхүүжүүлсэн Кино төсөл хөгжүүлэх “Киноны нүүдэл” олон улсын сургалт, хөтөлбөрийн хүрээнд 09 дүгээр сарын 25-ны өдөр “Монголын Кино Дэлхийд” чуулга уулзалт нээлтээ хийлээ.
Чуулга уулзалтыг Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал нээж үг хэлэв.
Энэхүү уулзалт нь Монголын кино урлагийн нөлөө олон улсын тавцанд нэмэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж байгааг илтгэхийн зэрэгцээ монголын кино урлагийн ирээдүйн хөгжилд үнэтэй олон улсын туршлага, мэргэжилтнүүдийн зөвлөмж санал бодлыг идэвхтэй солилцох юм.
Уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын эксперт багштай сургалтуудыг зохион байгуулж, олон улсын кино наадам сангуудтай хамтран ажиллаж хамтарсан бүтээл төрөн гарах орчныг бий болгох нь улс хоорондын соёл харилцааг эрчимжүүлж Монголын өв соёлыг кино урлагаар дэлхийд таниулах чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ.
“Монгол Кино Дэлхийд” чуулга уулзалтаар Дэлхийн киноны сан, Данийн Кино Институт, Cineuropa, Францын кино ба хөдөлгөөнт дүрсний үндэсний төв, Их Британийн дэлхийн дэлгэцийн сан, Австралийн дэлгэц, Бусаны Олон Улсын Кино Наадмын дэргэдэх Азийн кино сан, Дохагийн кино хүрээлэн зэрэг олон улсын кино институт, сангуудын төлөөлөгчид Монголын кино салбарын уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж, киног дэмжих тэтгэлэг санхүүжилт, олон улсын борлуулалт түгээлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх бөгөөд мөн “ОУ-ын хамтарсан төсөл хэрэгжүүлэх нөөц бололцоо болон боломж” , “Монголын Кино Дэлхийн тавцанд ” гэсэн сэдвүүдийн хүрээнд 2 өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлэх юм.