КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫН АСУУДЛААР ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Кино урлагийн зөвлөлөөс өнөөдөр (09 дүгээр сарын 24) Кино урлагийн салбарын хүний нөөцийн бодлогын асуудлаар их дээд сургуулиудын удирдлагуудтай Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны байранд уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар залуу уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах, кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, нэн шаардлагатай мэргэжлийн чиглэлээр гадаадад болон дотоодод мэргэжилтэн бэлтгэх боломжийг судлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. Мөн Кино урлагийн зөвлөлөөс гаргасан салбарын уран бүтээлчдийн суурь судалгаа, тулгамдаж буй асуудлууд, сургалтын хэрэгцээ, хүний нөөцийг чадавхжуулах боломжуудыг танилцууллаа.
Уулзалтад Кино урлагийн зөвлөлийн гишүүд, Соёл урлагийн их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Сити их сургууль, Чингис Соосэ их сургууль, Урлах эрдмийн дээд сургууль, Зохиомж дээд сургуулийн удирдлага, албаны төлөөллүүд оролцов.