“КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2024”
АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
“Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс 11 дүгээр сарын 14-ний өдөр “Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн – 2024” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах нь, Олон улсын хамтарсан кино бүтээх боломж, Монголын кино үйлдвэрлэл ба кино уран бүтээлчдийн статус судалгаа, түүний үр дүн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн Кино урлагийн зөвлөлийн 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, Монгол Кино Нэгтгэл ТӨҮГ-ын хэтийн төлөв, бодлого, үйл ажиллагаа, Кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандарт, норм норматив сэдвүүдээр илтгэл танилцуулагдаж, санал асуулга явагдлаа.
“Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн–2024” үйл ажиллагаанд нийт 200 гаруй кино урлагийн салбарын уран бүтээлчид идэвхтэй оролцож зөвлөмж гаргалаа.