“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа

“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөн нь илтгэл, хэлэлцүүлэг гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэн явагдаж, эхний хэсэгт нийт 4 илтгэл танилцуулагдлаа. Дараах хэсэгт “КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ”, “КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МАРКЕТИНГ” гэсэн 2 сэдвийн дор санал асуулга, асуулт хариулт бүхий хэлэлцүүлэг явагдлаа.
“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-д нийт 220 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж, идэвхтэй оролцов.
Зөвлөгөөнд идэвхтэй хамрагдсан кино урлагийн салбарын нийт уран бүтээлчиддээ талархал илэрхийлэхийн сацуу зөвлөгөөнийг дэмжин ажилласан Худалдаа хөгжлийн банк “Britto” карт, “Эвсэг” кашмер байгууллагуудад Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.