“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ий “Хэлэлцүүлгийн хэсэг” үргэлжилж байна

“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ий “Хэлэлцүүлгийн хэсэг” үргэлжилж байна
Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж байна.
“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ий чиглүүлэгчээр Д.Золбаяр /МУАХ-ны Киноны нийгэмлэгийн тэргүүн, кино найруулагч / Н.Ганхуяг, /Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн гишүүн/ нар ажиллаж, хэлэлцүүлгийн панелистаар кино урлагийн салбарыг төлөөлөн Ж.Сэнгэдорж /кино найруулагч/, Б.Наранбат /Nomadia Pictures, Ерөнхий продюсер/, П.Гялбаа /Кино театруудын менежментийн холбооны тэргүүн, Prime Cineplex-ийн гүйцэтгэх захирал/, Ч.Хоролдорж /Продюсер, найруулагч/ болон Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн гишүүд оролцож байна.
“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ий үеэр 2020-2022 онд олон улсын кино наадмуудад нэр дэвшсэн болон өрсөлдсөн, шагнал хүртсэн Монгол кино, уран бүтээлчдээ алдаршууллаа. Мөн Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд нэр дэвших Монгол киног албан ёсоор зарласан юм.
Зөвлөгөөний хоёр дахь хэсэг болох “Хэлэлцүүлгийн хэсэг” эхэллээ. Хэлэлцүүлгүүд нь “КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ”, “КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МАРКЕТИНГ” гэсэн үндсэн хоёр сэдвийн дор явагдах юм.
“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг дэмжин ажилласан Худалдаа хөгжлийн банк “Britto” карт, “Эвсэг” кашмер байгууллагуудад Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.
 May be an image of 9 people and indoor  May be an image of 12 people and people standing
May be an image of 6 people, people standing, screen and indoorMay be an image of 3 people and indoor
May be an image of 13 people, people standing and indoorMay be a cartoon