“Кино урлагийн салбарын зөвлөгөөн” үйл ажиллагаа эхэллээ

“Кино урлагийн салбарын зөвлөгөөн” үйл ажиллагаа эхэллээ
Монгол улсын Соёлын яамнаас зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар” үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж байна.
“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ий нээж Монгол улсын соёлын сайд Ч.Номин үг хэллээ.
Уг зөвлөгөөний гол зорилго нь кино урлагийн салбарын шинэ хууль, эрх зүйн орчин, тус салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг салбарын нийт уран бүтээлч, оролцогч талуудад танилцуулах, цаашид хэрэгжүүлэх урт, дунд хугацааны бодлого, стратеги төлөвлөлтөд оролцогчдын санал, хүсэлтийг авах юм.
Мөн зөвлөгөөнд бүртгүүлж амжаагүй болон олон улсад суугаа уран бүтээлчид цахим хэлбэрээр хамрагдаж байна.
Зөвлөгөөн нь үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт доорхи 4 илтгэл танилцуулагдлаа.
1. “КИНО УРЛАГИЙН САЛБАРТ ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО” сэдвээр /Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн/
2. “КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАНИЛЦУУЛГА” сэдвээр /Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал/
3. “МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ТӨРИЙН БОДЛОГЫН ХЭЛХЭЭС” сэдвээр /Ардын жүжигчин, Урлаг судлалын ухааны доктор, кино найруулагч Г.Жигжидсүрэн/
4. “МОНГОЛ КИНО БҮТЭЭЛИЙН, ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА, НӨХЦӨЛ БАЙДАЛ” сэдвээр /Кино найруулагч Ж. Сэнгэдорж/
“Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-д нийтдээ 300 гаруй кино урлагийн салбарын уран бүтээлчид оролцож байна.

No photo description available.May be an image of indoorMay be an image of 1 person  May be an image of 11 people and people standingMay be an image of 10 people, screen, indoor and text
May be an image of 10 people