КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ, СУИС-ИЙН СОЁЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ, СУИС-ИЙН СОЁЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ, СУИС-ИЙН СОЁЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН НАР
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл, урлаг судлалын хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өнөөдөр буюу 05 дугаар сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Соёлын тухай хуулийн тавдугаар бүлэгт заасан Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа болон Кино урлагийн зөвлөлийн чиг үүргийн хүрээнд хэрэгжих юм. Тодруулбал кино урлагийн хөгжилд чиглэсэн аливаа эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажил, хурал зөвлөгөөн, лекц семинар зохион байгуулах, ном товхимол, гарын авлага бүтээхэд харилцан мэдээлэл солилцох хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Мөн “Соёл урлагийн тайлбар толь” цуврал төслийн хүрээнд “Кино” ботийг хамтарч эрхлэн гаргах ба Кино урлагийн зөвлөлөөс мэдээ, мэдээллээр хангаж, олны хүртээл болгож ажиллахаар гэрээнд тусгасан байна. Талуудыг төлөөлж Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал Ч.Алтанцэцэг нар гарын үсэг зурлаа.