Кино урлагийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2022 оны 8-р сарын 25-ны өдөр Монгол улсын Соёлын яаман дээр зохион байгуулагдаж, хурлын нээлтийг Соёлын сайд Ч.Номин үг хэлж, албан ёсоор нээлээ.
Кино урлагийн зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч. Ундрал, гишүүдээр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М. Санжаадорж, Соёлын яамны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С. Батцэцэг, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Н. Сүнжидмаа, кино продюсер Т. Номунзул, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгч, УДЭТ-ын Уран сайхны удирдагч Н. Ганхуяг, кино зураглаач Б. Пүрэвдорж, кино зохиолч, найруулагч Н. Уранчимэг, продюсер С. Чимэддагва, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн Кино телевизийн тэнхимийн багш Б. Түмэн-Өлзий, Шихихутуг их сургуулийн Удирдахуйн ухааны тэнхимийн эрхлэгч Г. Энхбаяр нар сонгогдоод байна.