КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АЖЛЫН ЗАР

Кино урлагийн зөвлөлийн ажлын алба

дараахь ажлын байранд ажилтан шалгаруулж авна

  1. Хүний нөөцийн менежер
  2. Дижитал хаб, цахим үйлчилгээний хөтөлбөрийн ажилтан
  1. Хүний нөөцийн менежер

Гүйцэтгэх чиг үүрэг

  1. КУЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, захирамжлалын, зохион байгуулалтын, мэдээлэл лавлагааны баримт бичгийн төслийг боловсруулалтыг хийх,
  2. Ажиллах хүчийг сонгон шалгаруулах, хүний нөөцтэй холбоотой бусад ажлуудыг хийж гүйцэтгэх,
  3. Ажилчдын харилцаа холбоо,
  4. хүний нөөцийн бодлого, хөтөлбөр, практикуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх замаар байгууллагын хүний нөөцийг сайжруулж, хадгалах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн менежмент, Эрх зүйч, Хүний нөөцийн менежер, Бизнесийн удирдлага, Эдийн засагч мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн байх
  • Төрийн албанд 5-аас доошгүй ажилласан туршлагатай
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшсэн
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны эв дүй, ур чадвартай байх
  • Цагийн менежментийг баримталдаг, ачаалал даах чадвартай
  • Хамт олондоо эерэг нөлөөлөл үзүүлэхүйц
  • Зохион байгуулах ур чадвартай
  1. Дижитал хаб, цахим үйлчилгээний хөтөлбөрийн ажилтан

Гүйцэтгэх чиг үүрэг:

Байгууллагын үндсэн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээ мэдээллийг хүргэх, дижитал сувгийн хэвийн үйл ажиллагааг хангах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, программ хангамжийг боловсруулахад оролцох, мэдээллийн нууцлал, байгууллагын компьютерийн систем, сүлжээг хамгаалах,

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Бизнесийн удирдлага, компьютер, программ хангамж, технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  2. Мэдээлэл технологийн, дижитал сувгийн мэдлэгтэй.
  3. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  4. Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн.
  5. Датанд суурилан дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, шийдвэр гаргах чадвартай.
  6. Шинэлэг санааг эрэлхийлэгч
  7. Цагийн менежмет баримталдаг
  8. Хуулийн зохих түвшний мэдлэгтэй байх

Холбоо барих

Утас: 9322-9322, 9808-0409 цахим шуудан: secretariat@filmmongolia.gov.mn, цахим хаяг www.filmmongolia.gov.mn