"КИНО НҮҮДЭЛ" ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

“КИНО НҮҮДЭЛ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ “КИНО НҮҮДЭЛ” ОЛОН
УЛСЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Иргэдийн Цахим Оролцоо” ТББ нь “КИНО НҮҮДЭЛ” олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байна. Тус сургалт нь Өнөөдөр /08 дугаар сарын 01/-нээс эхлэн 09 дүгээр сарын 29-ний хооронд кино урлагийн салбарын уран бүтээлчдийн дунд явагдах юм.
“КИНО НҮҮДЭЛ” олон улсын сургалт нь Кино урлагийг дэмжих сангийн эхний сонгон шалгаруулалтаас шалгарсан төсөл бөгөөд Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал нээж үг хэлэв.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш нар “Кино зохиол бичих” болон “Кино төсөл боловсруулах” дөрвөн долоо хоногийн цахим сургалтыг удирдан явуулна.
“Кино Нүүдэл” олон улсын сургалтын зорилго нь Монголын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, кино салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монгол кино үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах билээ.